Зава Дамдин гавжийн амьдрал түүхээс сэдэвлэсэн шинэ жүжиг тоглоно
Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх долдугаар сард товлоод байгаа нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ойд зориулан Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид “Тайлагдаагүй оньсого” жүжгийг үзэгчиддээ хүргэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар жүжгийн бэлтгэ сургуулилт хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Энэ тухайд театрын дарга Д. Доржсүрэнгээс тодруулахад, Зава Дамдин судлаач, зохиолч Х. Шонхорын “Тайлагдаагүй оньсого” зохиолыг 2 бүлэг, 6 үзэгдэлт дуулалт жүжиг болгох юм. Одоогоор ажил эхлээгүй, судалгааны түвшинд байна. Жүжгийг найруулж тавихад шаардагдах төсөв санхүү хараахан шийдэгдээгүй байна гэлээ.
2915 days