Дэл уулын гайхамшиг “Бодлын бичээс”- т шингэжээ
Дундговь/МОНЦАМЭ/Хадан зургийн галарей гэж болохуйц эртний зургийн томоохон дурсгалыг хадгалж байдаг Дэл уулын тухай энэ ууланд төрж өссөн нэгэн “Бодлын бичээс” хэмээх ном хэвлүүлжээ. Тэрээр “Дэл уулын гайхамшиг” ТББ- ын гүйцэтгэх захирал Б. Батмөнх бөгөөд энэ ууланд төрж, багаасаа гайхамшигт түүх, соёлын дурсгалыг нь харж, мэдэрч, бахархаж өссөний хувьд Дэл уулыг төрийн хамгаалалтанд оруулахад туслах, түүнийг хамгаалах, хадны зургийг нь судлах, алдар цуутнуудыг нь олон нийтэд таниулах зэргээр олон талын зорилготойгоор төрийн бус байгууллагаа байгуулсан. Мөн Дэл уулынхаа тухай эхний номоо хэвлүүлсэн нь энэ гэлээ.
2853 days