МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Мандалговь хотын иргэдтэй уулзав
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр үдээс хойш Дундговь аймгийн сонгогчидтой уулзлаа. Түүнийг сонгогчид Мандалговийн төв талбайд алга ташин халуун дотноор угтсан юм.
Нэр дэвшигч С.Ганбаатар “Өөр гарц байна. Бидэнд итгэ” уриатайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдвол шударга ёсыг тогтоож, бүх хүнд адил тэгш боломж олгох, төрд хяналт тавьж, хариуцлагын тогтолцоог бий болгох, уул уурхайн баялгийг ард түмэнд ашигтайгаар шийдэх зарчмаар ажиллана гэдгээ илэрхийлж байна.
2930 days