Элэгний вирусын илрүүлэг шинжилгээ энэ долоо хоногоос эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ сарын эхэнд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн нээлтийг орон даяар хийсэн. Өнөөдрийн байдлаар элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээ Дундговь аймагт хараахан эхлээгүй байна. Аймгийн ЭМГ- ын дарга Ц. Энхсайхан хэлэхдээ, илрүүлэг шинжилгээний бэлтгэл ажил дуусч байна. Зорилтот бүлэг буюу 40- 65 насны иргэдийнхээ бүртгэлийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүд цахим бүртгэлээс баталгаажуулсан бөгөөд Дундговь аймгийн хувьд 10 мянга 800 гаруй иргэн илрүүлэг шинжилгээнд хамрагдахаар байна гэлээ.
Эхний удаад 1000 ширхэг оношлуур ирснийг өрх, сумын эмнэлэгүүдэд хуваарилж өгнө. Өөрийн харъяаны иргэдээ эмнэлэгүүд дуудаж, энэ долоо хоногоос илрүүлэг шинжилгээнд хамруулж эхлэх юм байна.
Өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирусийн халдвар илэрсэн иргэдийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лаборториудад вирус тоолох шинжилгээнд хамруулна. В, С вирус тээгч болон элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэдийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулах бөгөөд тэдэнд элэгний ЭХО, хавдрын маркер AFP тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ. Эдгээрийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хийж, элэгний архаг өвчтэй болон вирус тээгч иргэдийг эмчийн хяналтад бүрэн хамруулах зэргээр үе шаттай ажлыг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажээ.
Илрүүлэг шинжилгээ үнэ төлбөргүй байх бөгөөд иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой ажээ.

Т. Отгонтуяа