Эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийв
Архангай /МОНЦАМЭ/. Монос группээс эрүүл мэндийн боловсрол олгох “Монос Экспо 2018” арга хэмжээг энэ жил 13 дахь жилдээ Архангай аймагт энэ сарын 19, 20-нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр иргэдэд эрүүл мэндийн сургалт хийж, боловсрол олгохоос гадна дотрын эмчийн үзлэг, оношлогоо, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, оношлогоо, В, С вирус, бэлгийн замын халдвар оношлогоо, био энергийн аппаратын оношлогоо, арьс болон эхо оношлогоо, зүрхний бичлэг, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хүргэлээ.
2516 days