ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 305 эх “Эхийн алдар” одон хүртлээ
Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон
улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эхийн алдар” одон
хүртээдэг. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн
одон, зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Эхийн алдар”
нэгдүгээр зэргийн одон зарлигаар баталгаажуулж олгодог уламжлалтай. Энэ жил
аймгийн хэмжээнд 305 эх I,
II зэргийн одон авлаа.
820 days