ДОРНОД: Аялагчид нэг цагийн дотор хувцсаа угааж, хатааж, индүүдээд замд гарах боломжтой
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Хэрлэн сумын зургаадугаар баг 70-р байрны В1 давхарт “Өөртөө үйлчлэх угаалгын газар” шинээр ажиллаж эхэллээ. Гэрийнхээ угаалгын машинаар угаах боломжгүй овор хэмжээ ихтэй зүйлээ энд угааж болохоос гадна Чойбалсан хотод түр саатаж буй аялагчид нэг цагийн дотор хувцсаа угааж, хатааж, индүүдээд замд гарах боломжтой.
799 days