Булган аймаг 300 га талбайд чацаргана тариална
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар “Чацаргана” төсөл хэрэгжүүлж 300 га талбайд чацаргана тариалахаар төлөвлөж байгаа юм. “Чацаргана” төслийг хэрэгжүүлэхээр олгосон талбайг хаших, услалтын систем, усалгааны тоног төхөөрөмж, трансформатор барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг сумын Засаг дарга нарт олголоо. Аймгийн хэмжээнд 200 га чацарганы талбай хаших, 52 усалгааны тоног төхөөрөмж, нэг услалтын системээр хангахад 325,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль хамгаалах сангаас хийхээр төлөвлөөд байна.
3005 days