Ж.Чулуунбат:Ирэх сарын 01-нээс өмнө бүх бод малдаа зүсмийн бүртгэл хөтлөн, зурагжуулах ёстой
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улс эрт дээр үеэс буянт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртэж ирсэн улс үндэстэн билээ. Гэтэл өнөөгийн нийгэмд Монгол хүн Монголоо алдаж, саахалт айлынхаа малыг хулгайлах энүүхэнд боллоо. Иймээс мал сүрэгтээ хүний, өөрийн гэж хандахгүйгээр хяналт тавьж, хот айл, ах дүүсээрээ нэгдэж малаа өдрийн хариулга, шөнийн манаатай байлгаж хэвшүүлэх цаг болжээ. Хэнтий аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй талаар аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбаттай ярилцсанаа хүргэж байна.
2991 days