Харшлыг эрт үед нь илрүүлэх хэрэгтэй байна
Увс /МОНЦАМЭ/ Дулааны улиралд идэвхижил ихтэй байдаг харшлын өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнтэй байдаг аж. Харин харшлын өвчтэй иргэдийн хувьд өвчнөө хүндэрсэн үед эмчид ханддаг нь эмчилгээнд хүндрэл учруулдаг байна. Харшил дотроо зун, хаврын улиралд иргэдийн дунд ургамлын тоосонцрын харшил, нарны харшил, хоол хүнсний бүтээгдэхүүн, химийн бодисоос үүдэлтэй харшил түгээмэл байдаг аж.
3020 days