Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хур хогноосоо салжээ
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сум ОНХС-ийн хөрөнгөөр хогийн цэгийнхээ хур хогийг цэвэрлэж булжээ. Өмнө нь хайс хамгаалалт байхгүй, эмх замбараагүй асгаснаас болж хогийн цэгийн хог салхи шуургатай үед хийсч, тэр хавийнхаа уулын бэл, гол усыг бохирдуулдаг байжээ.
2998 days