БАЯНХОНГОР: Хоршоодод 36,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид хоршоологчдын санал хүсэлтийг сонсох, шинээр байгуулагдсан болон зээлд хамрагдсан хоршооны үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөмж хүргэхээр малчид хоршоологчдын аймгийн зөвлөгөөнийг Баянхонгор суманд зохион байгуулав.
221 days