ДАРХАН-УУЛ: Сурагчид “Цэргийн нэг өдөр”-тэй танилцав

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-03-27 11:15:51

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд "Эх оронч Дарханыхан" нэг сарын нөлөөллийн аяныг аймгийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энэ сарын 18-ны өдөр зарласан.


Аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Цэргийн нэг өдөр” өдөрлөгийг энэ сарын 26-нд зохион байгууллаа.




Сурагчид Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хээрийн байрлалд очиж цэргийн хээрийн буудлага хийх, техник хэрэгсэлтэй танилцаж, буухиа тэмцээнд оролцож, цэргийн хээрийн хоол идэж нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлжээ.


Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилгын дор энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж буй Цэргийн штабын дарга, хошууч Б.Оргилсайхан онцоллоо.