В.Зеленский онгоцны осолтой холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэлжээ
КИЕВ./Ukrinform/. Украины иргэний агаарын тээврийн компанийн нисэх онгоцтой холбоотой эмгэнэлт явдалд буруутай бүх хүнийг шийтгэж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хангалттай хүндэтгэх болно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр Иранд Украины онгоц осолдсонтой холбогдуулан ард түмэндээ хандан дүрс бичлэгээр үг хэлэхдээ ийнхүү мэдэгдлээ.
2038 days