Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийн жишгээр хоршоодыг чадавхжуулах боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, хэрэглэгч нарт ээлтэй тогтвортой байдлаар түүхий эд бэлтгэн үйлдвэрлэлд нийлүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж буй жишгийг малчдын хоршоодод нэвтрүүлнэ. Ингэснээр хөдөө, орон нутгийн хоршоодыг чадавхижуулах бүрэн боломжтой болно. Энэ талаар Тогтвортой ноос, ноолуурын эвсэл болон МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлөөс өнөөдөр “Гоёл кашимер” ХХК-ийн оффис, үйлдвэрийн байранд зохион байгуулсан өглөөний уулзалтаар хөндөн хэлэлцэв.
1299 days