Өгөөж баян Хушаат нутгийн хавар
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2.5 мянган кв.км газар нутаг, 1.5
мянган хүн амтай, 20 мянган малтай. Тус сум нь аймгийн
төв Сүхбаатар сумаас 98 км, нийслэл Улаанбаатараас 290 км зайтай оршдог.
Хушаат нутгийн ихэнхийг Орхон, Сэлэнгийн хөндий эзэлдэг. Сэлэнгэ, Орхон, Ар
тойлбо, Сүүж, Хушаат, Усан сээр гэх мэт голуудтай. Хар шороон, нугын хүрэн,
элсэрхэг хөрстэй, зарим газраа хужир мараатай. Ан амьтан, загас, шувуу, жимс,
ургамлаар баялаг өгөөжтэй нутаг юм. Тус сум нь тэжээлийн болон хүнсний үйлдвэр,
сургууль, соёлын байгууллага, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай.
1481天