Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай
холбогдуулан короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сургалтын орчныг
бүрдүүлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт, мэрэгч, шавжийн устгалыг хийж байна.
Энэхүү үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байгаа бөгөөд тус
сумын 7 сургууль, 9 цэцэрлэгийн нийт 35431 м.кв талбайг
ариутгажээ. Мөн
багш ажиллагсдыг эрүүл мэндийн болон ковид-19-ийн шинжилгээнд хамруулах
ажлыг зохион байгуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар
сумын сургууль,
цэцэрлэгийн нийт ажиллагсдын 72 хувь нь түргэвчилсэн
шинжилгээнд хамрагдаад байна. Үлдсэн багш, ажиллагсдыг энэ сарын 29-ний
дотор бүрэн хамруулахаар ажиллаж байгаа ажээ.