Хилчин байлдагчаас их сургуулийн ширээнд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Баттөмөрийн Чинбат эх
орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл
мөрөөдөлдөө хүрч өөрийн хүссэн сургуулийнхаа батламжийг гардан авчээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Хилийн 0132 дугаар
ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Б.Чинбат
элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн амжилттай оролцсон байна. Тэрээр МУИС-ийн
Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Прогамм хангамжийн
мэргэжлээр суралцах батламжаа гардан авчээ.