Ургац хураалтын урьдчилсан төлөв гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-30 20:52:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан ургац тогтоолтын урьдчилсан дүн гэрчээ. Ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 211 мянган тн улаанбуудай хураан авах төлөв байгаа аж.

Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудай 136 мян.га талбайд тариалалт хийсэн. 2021 оны ургац тогтоолтын дүнгээр нэгж га талбайгаас 15 цн буюу 211 мян.га тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарсан байна. Мөн тосны ургамал 48 мян.га талбайд тариалалт хийснээс нэгж га талбайгаас 7 цн буюу 33 мян.тн ургац, тэжээлийн ургамал 13 мян.га талбайд тариалалт хийснээс нэгж га талбайгаас 111 цн буюу 27364 тн ургац, хүнсний ногоо 2715 га талбайд тариалалт хийснээс нэгж га талбайгаас 133 цн буюу 36049 тн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна.

相关新闻