Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 113 тохиолдол нэмж батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт 242 сорьцод PCR шинжилгээ
хийхэд 113 эерэг тохиолдол батлагдаж,
нийт тохиолдол 4482 боллоо. Эдгээр нь Сүхбаатар, Мандал, Сайхан сумдад тус бүр
22, бусад нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Жавхлант, Зүүнбүрэн, Хэрх,
Орхон, Орхонтуул, Рашаант, Сант, Хүдэр, Хушаат, Шаамар, Дулаанхаанд байна.
Батлагдсан
тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс
ирсэн, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж.
Сүүлийн 24
цагт аймгийн хэмжээнд 37 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн аймгийн
хэмжээнд дэлгэсэн ковидын 9 тасагт 294 батлагдсан тохиолдол,
24 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 15 суманд 390 тохиолдол өрх
болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа
ажээ. Дээрх
тохиолдлоос жирэмсэн эх дөрөв, 0-17 насны 51 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа
бөгөөд хүнд найм, хүндэвтэр 10 тохиолдол тус тус
эмчлэгдэж байна.