Залуус хандивын хөрөнгөөр босгосон нэн шаардлагатай төхөөрөмж бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улаанбаатар төмөр замын Сүхбаатар зангилааны Залуучуудын зөвлөлөөс Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратны дэмжлэг үзүүллээ.
Монгол
Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн өдрөөр Улаанбаатар
төмөр замын Сүхбаатар зангилааны залуучуудын зөвлөлөөс хүчилтөрөгч өтгөрүүлэгч
амьсгалын аппаратыг аймгийн Онцгой комисст сэтгэлийн дэм болгон өглөө. Тус хамт олон энэхүү аппаратаа цар тахалын эсрэг үйл ажиллагаанд зориулан
залуучуудынхаа
хандив тусламжаар авсан авсан байна. Сүхбаатар өртөөний
дарга Б.Мөнхтулга, Сүхбаатар өртөөний ерөнхий инженер Г.Ганзориг нар тус
аппаратаа аймгийн
Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаад гардуулан
өгсөнийг нэн
чухал хэрэгцээт газар болох аймгийн Нэгдсэн эмнэлэгт
шилжүүлэн өгчээ.