Аймгийн хэмжээнд 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-24 19:38:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 185 сорьцод PCR шинжилгээ хийхэд 55 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээр нь Сүхбаатар, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат, Цагааннуур, Шаамар, Дулаанхаанд байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 24 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 9 тасагт 279 батлагдсан тохиолдол, 25 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 14 суманд 347 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Дээрх тасагт жирэмсэн тав, 0-17 насны 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт хүнд найм, хүндэвтэр 16 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

相关新闻