ОРХОН: Барилгын цонх, шилэн хийц үйлдвэрлэгч, ашиглагчид чууллаа
Орхон /МОНЦАМЭ/. Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй цонх, шилэн хийц үйлдвэрлэгч, ашиглагчдын зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтыг аймгийн ЗДТГ, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба хамтран зохион байгуулсан юм. Тус уулзалтад Орхон аймагт цонх, шилэн хийцний үйлдвэрлэл эрхэлдэг 9 аж ахуйн нэгжийн төлөөлөл мөн барилгын компаниуд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцов.
899天