ОРХОН: Газар хөдлөлтийг бүртгэх төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хүчтэй газар
хөдлөлтийг бүртгэх Raspberry төхөөрөмжийн 9.5 сая төгрөгийн
санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүнийг Ус цаг
уур, орчны шинжилгээний газарт суурилуулахаар бэлтгэл хангаж байгаа талаар
Онцгой байдлын
газрын дарга, хурандаа Г.Ганбаатар мэдээллээ.
Хүчтэй газар хөдлөл бүртгэх станц нь Raspberry shake RS4D
төхөөрөмж дээр суурилсан, хөрсний хурдатгал хэмжигч MEMS мэдрэгч бүхий
ортигнал 3 суваг, хурд бичигч нэг босоо байгуулагч системээс бүрддэг. Энэ
систем нь GPS хүлээн авагчийг ашиглан цагийн синхрон нарийвчлал өндөртэйгөөр
UTC цагаар ажиллаж, мэдээллийг бүртгэн боловсруулж, Одон орон судлалын үндэсний
төв рүү шууд илгээх горимтой юм.