ОРХОН: Аймгийн төсөвт 55 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-13 14:04:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/Орхон аймгийн төсөвт энэ оны эхний гурван сард 55 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн гүйцэтгэл 86,1 хувьтай байна. Он гарсаар аймгийн 25,4 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт санхүүжилт хийгджээ. Үүнээс 1.3 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 33,5 хувийг хөрөнгийн зардалд, 25,9 хувийг татаас ба урсгал зардалд, 10,6 хувийг цалин хөлсөнд, 28,7 хувийг бараа үйлчилгээний зардалд зарцуулжээ.

Үүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад орлого 61.8 хувиар, нийт зарлага санхүүжилт 2,6 дахин нэмэгдсэн байна.

Мөн энэ оны эхний гурван сард аймгийн Цагдаагийн газарт 204 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 24,7 хувиар буурсан байна.

Нийт хэргийн ихэнх нь залилах, хөрөнгө завших, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгай, хүчин, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг эзэлж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүчингийн гэмт хэрэг 2, 7 хувиар, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих хэрэг 50 хувиар нэмэгдэж бусад хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид 320 сая төгрөгийн хохирол учирч нэг хүн нас барж, 66 хүн гэмтжээ. Хэрэгт холбогдогч 125 хүний 13 нь насанд хүрээгүй хүүхэд байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

相关新闻