ОРХОН: Ажилтнууддаа орон сууц худалдан авахад нь зориулж 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-05 14:17:17
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнууддаа орон сууц худалдан авахад болон барихад 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ оны эхний улиралд үйлдвэрийн газрын бүтцийн 19 нэгжийн 121 ажилтан орон сууцны дэмжлэг авахаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газарт материалаа ирүүлжээ.

Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нэг тэрбум 575 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Дэмжлэгийг энэ сарын эхний долоо хоногт багтаан ажилчдын дансанд шилжүүлнэ. Тус үйлдвэр өнгөрсөн онд нийт 451 ажилтандаа орон сууцтай болоход нь зориулж 5.9 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг үзүүлэх журам шинэчлэгдсэн. Энэхүү журмаар Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй болсон юм. Өмнө нь гэр бүлийн хосын нэг гишүүнд нь олгодог байсан бол одоо Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эхнэр нөхөр хоёул 13 сая төгрөгийн дэмжлэг авах боломж бүрдсэн.

Мөн Эрдэнэт үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласнаар орон сууцны дэмжлэг авах эрх нээгддэг байсныг нэг жил болгон өөрчилсөн нь хүртээмжийг нэмэгдүүлсэн гэж тус үйлдвэрийн тус ХМОНХА-аас мэдээллээ. 

相关新闻