ОРХОН: Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн ажлыг цэцэрлэгээс эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр
/МОНЦАМЭ/. Баян-Өндөр
сумын ИТХ-аас хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн танилцуулах
уулзалт боллоо. Тус уулзалтад 29 цэцэрлэгийн эрхлэгч оролцож хөтөлбөрийн
талаарх мэдээлэл авч, санал солилцлоо.
“Суралцагч
хот”
хөтөлбөр нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв хэв
маягт суралцах, эрсдэлгүй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой юм.
Хөтөлбөр
2025 он хүртэл хэрэгжинэ. Эхний ээлжид цэцэрлэгийн хүүхдүүдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээнээс эхэлж цаашид 6-18 нас, залуучууд, ахмадуудад
чиглэсэн ажил зохион байгуулна
гэж тус сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат хэллээ.
Хөтөлбөр
хэрэгжсэнээр хүүхдүүд шүдээ зөв угаах
дадалд сурах, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангах, хүндлэх
мэндлэх ёсонд суралцах юм. Хөтөлбөрийн
хүрээнд дэвшүүлж буй гол санаа нь дадлыг хэвшүүлэхэд уриалах юм.