ЗАВХАН: Эм бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биет хүн, мал, амьтны эрүүл мэндэд онцгой хор аюултай
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” үргэлжилж байна.Энэхүү аянг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гэсэн олон улсын дөрвөн байгууллага уламжлал болгон дэлхий даяар тэмдэглэдэг. Аяны талаар болон бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч Х.Энхтөрөөс тодруулга авлаа.
550天