ЗАВХАН: Зудын эрсдэлийг бууруулах Шуурхай бүлэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-22 17:16:10

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүхий зудын эрсдэлийг бууруулах шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна.


Завхан аймгийн ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдаж нөхцөл байдал хүнд байгаа юм. Шуурхай бүлэг тус аймгийн Цагаанчулуут суманд ажиллаж байна. Аймгийн 17 сум зудтай, 30 мянга гаруй мал хорогджээ. Цагаанчулуут суманд хоёрдугаар сарын 12-ноос хойш тасралтгүй шуурч, шөнөдөө -38 хэм хүрч хүйтэрсэн. Цасны зузаан 40-50 см-т хүрсэн бөгөөд малчид хотноосоо гарч чадахгүйд хүрсэн байдалтай байна. Тус сумын зудын нөхцөл хүндэрсэн 74 өрхөд 370 уут хүчит тэжээл болон хүнсний багц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Шуурхай бүлэг үзүүллээ. 


相关新闻