ЗАВХАН: Т.Даваажаргал: Урсац бүрэлдэх эх болон газрын доорх цэнгэг усны орд газруудыг хамгаалалтад бүрэн авах шаардлагатай
Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сум нь Богд, Чигэстэй голуудын ай савд оршдог. Богд, Чигэстэй голын ай сав дагуух 788.33 га газрыг хамгаалах зорилгоор 2017 онд Улиастай сумын ИТХ-ын 06 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гаргуулж орон нутгийн тусгай хамгаалалтад авч ашигт малтмалын газар, газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж хамгаалах арга хэмжээ авч ажиллаж байна.
515天