ЗАВХАН
ЗАВХАН: Хүүхдүүдэд хүсэл мөрөөдөл зорилгодоо хүрэх боломжийг олгосон төслийн түүх
Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн хүүхдүүд нэг цэгийн үйлчилгээний бичил төслийг амжилттай хэрэгжүүлж байна.Японы Хүүхдийг Ивээх Сан нь Завхан, Ховд, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сум 39 сургуульд Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн төслийн 2020-2025 оны хооронд хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээн Монголын өсвөр үеийнхэнд зориулсан ESEL сургалтыг боловсруулж 10 долоо хоногийн турш тус сургалтад хамрагдсан сурагчид хувь хүний багц ур чадваруудыг Энтрепренерийн мэдлэгийн хамт олж авдаг гэдгээрээ онцлогтой ажээ. Тэгвэл энэхүү сургалтад хамрагдаж өөрсдөө бичил төсөл эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байгаа Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн хүүхдүүдийн хэрэгжүүлж байгаа төслийн талаарх мэдээллийг Японы Хүүхдийг Ивээх Сангийн  Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөнөөс асууж тодрууллаа.
500天