Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэжээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газарт “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, чадвар олгох” сургагч багш бэлтгэх сургалт боллоо. “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн сургалтад тус аймгийн 22 цэцэрлэгийн 24 багш болон удирдах ажилтнууд оролцож, орон нутгийн сургагч багш болжээ.
2034天