Боловсрол, соёлын салбарт 19,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-03 12:51:27

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт сүүлийн гурван жилд боловсрол, соёлын салбарын 32 төсөл, арга хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 19.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 25 төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлжээ.

- Боловсролын салбарын үйлчилээний хүртээмжийг сургуульд 2180 суудал, дотуур байранд 300, цэцэрлэгт 570 ороор нэмэгдүүлж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах зорилтыг хангаад байна. Боловсрол, соёлын салбарт хийж буй улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж, 2019 онд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2016 онтой харьцуулахад 18.6 хувиар өссөн байна гэж аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс мэдээллээ.

Булган сумын 1-р сургуулийн өргөтгөл, Булган сумын 3 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилга, Сайхан сумын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны заал, өргөтгөл, Хялганат тосгоны спорт цогцолбор болон 5 сургууль, 4 цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр барьж, сургуулийн дотуур байрны хатуу эдлэл, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилжээ. 

相关新闻