Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-02 15:47:18

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 3-14 см байна гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нийт нутгаар өнгөрсөн сард 4-7 удаа цас орсон байна. Хангал, Бугат, Дашинчилэн суманд 11-14 см зузаан цастай байгаа аж.

-Булган, Бугат, Бүрэгхангай сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас унасан. Агаарын температурын сарын дундаж утга нийт нутгаар 12.7-25.0 градус хүйтэн буюу агаарын температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулахад Тэшиг, Хутаг-Өндөр сумаас бусад суманд олон жилийн  орчим буюу түүнээс бага байлаа гэж Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн технологи инженер Д.Энхээ мэдээлэв.  

相关新闻