Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулжээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ниймгийн даатгалын хэлтэс энэ жил шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөөр 10,2 тэрбум төгрөгийн орлого оруулж, 37,7 тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмжид зарцуулах юм. Энэ оны эхний 4 сарын байдлаар 3,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 108,0 хувь биелүүлээд байна.
2577天