Тариаланчид тариан талбайгаа хашиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орхон суманд тариан талбайгаа хашиж байна. Тус сум газар тариалангийн 5000 га эргэлтийн талбайтай бөгөөд энэ жил 2493,0 га талбайд улаан буудай тариалжээ.
- Манай суманд хаврын тариалалт 90,5 хувьтай байна. Малчид тариаланчдын дунд бэлчээрийн асуудал их маргаантай байдаг. Сумын Засаг дарга, малчин, тариаланчид гурвалсан гэрээтэй ажиллаж байна. Багийн иргэдийн нийтийн хурлаар малчид тариаланчид яаж хамтарч ажиллах вэ гэдэг талаар ярилцаж байгаа. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд талбайгаа хаших арга хэмжээ авч байна. “Халиун тариа” ХХК талбайгаа бүрэн хашсан. Одоо “Орхон мандал” ХХК тариан талбайгаа хашаад эхэлж байна гэж сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ ярилаа.

М.Батжаргал