Булган аймаг, “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2018-2020 онд хамтран ажиллах гэрээнд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжлийн стратегийн чиг хандлагын хүрээнд хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд уурхай ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдах эзэмшил газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хангах, Булган хот болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тохижилтын ажлын хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх нь талуудын хамтын ажиллагааны чиглэл байхаар тусгасан байна.
Мөн Орхон аймгийн технологийн сургуульд Булган аймгийн харьяат оюутныг “Эрдэнэт” үйлдвэрийн тэтгэлгээр сургах зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэхээр заажээ.
Хамтран ажиллах гэрээний дагуу төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр Булган аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засвар шинэчлэлт, Орхон сумын Халиун багт түгээмэл тархац ашигт малтмалын орд ашиглах, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудал тусгагджээ. Энэ дагуу Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, шинэчлэлтийн ажил эхлээд байна.

М.Батжаргал