Булган аймгийн ИТХ боловсролын салбарын асуудлыг онцгойлж хэлэлцэхээр төлөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 28-ны өдөр хуралдаж боловсролын салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Боловсролын салбарын зарим үзүүлэлт улсын хэмжээнд доогуур байгаа үзүүлэлт гарчээ. 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 648 хүүхэд хамрагдснаас хими, биологи, газар зүй, монголын түүх, орос хэлний хичээлийн хэмжээст оноо өмнөхөөс 6-56 нэгжээр өсч улсын хэмжээнд 2-10-р байранд орсон байна. Харин монгол хэл, математик, англи хэл, физик, нийгмийн тухай мэдлэгийн хичээлийн хэмжээст оноо өнгөх жилийнхээс буурч, бусад аймагтай харьцуулахад хамгийн сүүлийн байруудад буюу 19-21-р байрт орсон аж.
Тиймээс боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сурагчдын сурах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сурлагын амжилт, чанарыг сайжруулахаар энэ асуудлыг хэлэлцэх юм.
Мөн мал аж ахуйн бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

М.Батжаргал