Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-04 17:16:52
Булган /ММОНЦАМЭ/ Булган  аймгийн Хутаг-Өндөр суманд аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ой, сагсан бөмбөг, боксын спортын мастер Д.Түмэндамбын нэрэмжит тэмцээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 13 багийн тамирчид өрсөлдсөн байна.
Сагсан бөмбөгийн 35 хүртэл насны эмэгтэй төрөлд Хутаг-Өндөр сумын “Эмоци” баг,  мөн сумын “Арвин” баг, “Оргилуун” баг,  эрэгтэй төрөлд мөн сумын “Нэг үе” баг,  Булган аймгийн “Эрчим” баг,  Орхон аймаг дахь тус сумын Нутгийн зөвлөлийн баг эхний байр эзэллээ.
Мөн 35-аас дээш насны эмэгтэй төрөлд Хутаг-Өндөр сумын ЗДТГ-ын баг, мөн сумын Ахмадын баг, Булган аймгийн баг, эрэгтэй төрөлд Орхон аймгийн “Гурван-Эрдэнэ” баг, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын баг, Хутаг-Өндөр сумын баг шалгарлаа. Эхний гурван байр эзэлсэн багийнхан 300-500 мянган төгрөгийн шагнал хүртсэн байна.
М.Батжаргал
相关新闻