Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-28 13:07:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, хууль зүйн туслалцааны төвийн тус аймаг дахь салбар хамтран Монгол улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
Булган сумын Чин Ван Ханддоржийн талбайд болсон арга хэмжээний талаар хууль зүйн туслалцааны төвийн мэргэжитэн Г.Пүрэвдулам:
- Иргэд хууль, эрх зүйн мэдээ мэдээлэл, мэдлэггүйн улмаас өөрт олгогдсон хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй тохиолдол элбэг байдаг. Үүнийг бууруулахад чиглэсэн “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгөөр мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нар хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг 100 гаруй иргэнд өглөө гэж ярилаа.
М.Батжаргал

相关新闻