“Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг Гуртын хөтөлд хийхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-26 21:47:27
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээний нэг “Хангинахын шугуйн шагайн тойром” энэ жил Гуртын хөтөлд болно гэж аймгийн Биеийн тамир спортын хорооноос мэдээллээ.
Шагайн харвааны халхын гурван том тойрмын нэг 400 жилийн түүхтэй гэж үздэг Хангинахын шугуйн шагайн харвааг сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд зохион байгуулан олон зуун харваач, аялагч жуулчид оролцдог болсон билээ. Харин энэ жил энэ тойрмыг моносны шугуйд бус Хутаг-Өндөр сумын төвийн ойролцоо Гуртын хөтөлд зохион байгуулах аж.
М.Батжаргал
相关新闻