Шинэ оноо угтах сонин хачин зан үйл, бэлгэдлүүд
Шинэ жил бол дэлхий дахинаараа тэмдэглэн өнгөрүүлдэг, хамгийн өргөн дэлгэр баяр наадам билээ. Улс үндэстэн бүр энэ баярыг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой зан үйлийг хийж тэмдэглэдэг. Жишээлбэл, италичууд хуучин сандал, индүү зэргээ гэрийнхээ цонхоор гаргаж шиддэг бол Панам улсын иргэд аль болохоор их дуу чимээ гаргахын тулд машиныхаа сигналыг тултал нь дарж, шүгэлдэж, хашгиралддаг гэнэ. Болгарчуудын хувьд шинэ жил дөнгөж гарсны дараах эхний хэдэн минут бол “шинэ оны үнсэлтийн мөч” ажээ.
2313 өдөр