adiyakhuu@montsame.mn
2024-03-29 06:18:15
Stratfor: Ази-Номхон далайн бүс нутаг 2019 онд
Дэлхийн бусад аль ч бүс нутагтай харьцуулахад Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн олон хүн амьдардаг билээ. Тус бүс нутгийн төв нь Номхон далайн баруун эрэгт орших ба түүний бүрэлдэхүүнд Ази тивийн эх газрын зүүн талын орнууд ба эргийн дагуух бүлэг арлууд багтдаг. Эдгээр улс орнуудын дотроос Хятад улсын эдийн засаг XX зууны 2 дугаар хагаст эрчимтэй өссөнөөр тус бүс нутаг дэлхийн эдийн засагт томоохон жин дарах болсон нь өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдсаар байна. Шилжилтийн үедээ байгаа Хятад улс нь тус газар нутагт эртнээс давамгайлсаар ирсэн Америкийн эвсэл холбоог хэр бат бөх вэ гэдгийг туршин шалгаж байна. Шилжилтийн энэ үе шатыг Хятад улс хэрхэн, хэр зэрэг үр дүнтэй даван туулах вэ гэдгээс үүдэн бүс нутаг дахь хүчний тэнцвэр олон жилийн туршид тодорхойлогдох болно.  
1921 өдөр