300 мянган хүнтэй худалдааны салбарыг 57 хуулийн 100 гаруй заалтаар зохицуулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын худалдааны салбарт 300 мянга орчим хүн ажилладаг. Гэвч тэдний эрх үүргийг зохицуулах тодорхой хууль, салбарыг бүхэлд нь хариуцан ажиллах төрийн байгууллага байхгүй байгааг өчигдөр болсон “Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл гарц” хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Тус хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-аас зохион байгуулсан бөгөөд худалдаа эрхлэгч, ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл болсон 300 гаруй хүн оролцсон юм.
2017 дня