"Сүү" ХК нийт 1.7 тэрбумын ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-27 17:13:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сүү” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 5 төгрөг, нийт 1.7 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэв. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 5 дугаар сарын 1-нээс эхлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болов. 


Связанные новости