Цагаан сараар зарим банк ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд тодорхой цагийн хуваариар зарим банк ажиллах юм байна.
Банкуудын амрах болох ажиллах хуваарийг танилцуулъя:
Хаан, Хас, Капитрон, Улаанбаатар хотын банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдөр бүх салбар нэгжүүд амарна.
Төрийн банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Харин ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв нь хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.
-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв нь хоёрдугаар сарын 24-28-ны өдөр амарна.
Голомт банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.
Хан-Уул И март салбар болон "Нарантуул" худалдааны төвийн салбар цагийн хуваарийн дагуу ажиллана.
Ариг банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна.
Нисэхийн салбар 24 цаг ажиллана.
Худалдаа хөгжлийн банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар амарна.
Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.
Сануулахад, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийн дагуу ажиллана.