"Материалимпекс", "БиДиСек"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 29 ХК-ийн 39.034.416.64 төгрөгийн үнийн дүн бүхий 257.489 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Материалимпекс" (MIE+12.86%) болон "БиДиСек" ХК (BDS+5.88%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Тандэм Инвест ББСБ" (VIK -4.76%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналаа.
"TOP 20" индекс 0.37 хувиар буурч 19092.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.761.303.683.037.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.