"УИД", "ЛэндМН ББСБ"-ын ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийг биржид өнөөдөр, 2020 оны 2 дугаар сарын 28-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 39.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240.147 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна.
Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+4.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+2.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" (ITLS-4.19%) болон "Монгол шуудан" ХК (MNP-3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.35 хувиар буурч 19026.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.747.141.923.579.90 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.