"Атрын 60 жил" баярын хуралд 21 аймгийн 1000 гаруй тариаланч оролцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хуралд 21 аймгийн 1000 гаруй тариаланч оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс мэндчилгээ дэвшүүлсэн юм.
2009 дня