"Увс Чацаргана", "Монгол Даатгал"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-05 17:44:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 5-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 24.332.254.63 төгрөгийн үнийн дүн бүхий 73.828 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE-14.98%) болон "Увс Чацаргана" ХК (CHR+8.70%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" (EER-9.06%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH-6.82%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.31 хувиар буурч 18882.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.734.879.239.032.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Связанные новости